Сайн байцгаана уу? Намар өвөл болохоор витамин дутагдах үе эхэлж байна. Би олон төрлийн витамин нэг дор уух нь зөв үү, эсвэл тодорхой витамин л авах хэрэгтэй юу гэдгийг сайн ойлгохгүй байна. Зарим хүмүүс олон найрлагатай комплекс илүү үр дүнтэй гэдэг, бас зарим нь эсрэгээрээ хэт их орцтой витамин бие махбодод ачаалал өгдөг гэдэг. Та нар юу хэрэглэж байна? Аль брэнд найдвартай бол?